top of page

Олон улсын кудогийн тэмцээн уралдаанд оролцох

Updated: Jun 10

Монголын кудогийн холбоо нь олон улсын кудогийн холбооны албан ёсны гишүүн байгууллага тул бусад оронд зохион байгуулагдаж буй тив дэлхийн бүхий л тэмцээн уралдаан, арга хэмжээнд албан ёсны эрхтэй, урилгаар оролцох боломжтой юм.


Холбоо байгуулагдсан цагаас хойш жил бүр УАШТ,

2008 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн,

2015 онд Азийн цомын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж,

Азийн аваргаас 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль,

2011 онд Москва хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс 1 хүрэл тедаль, шагналт 4-р байр,

2013 оны Колумб Улсад болсон “Дэлхийн наадам” -ын үзүүлэх төрөлд мөнгөн медаль,

2014 онд Токиод болсон дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 хүрэл медаль, шагналт 4-р байр,

2016 онд Энэтхэг Улсад болсон Дэлхийн цомын тэмцээний өсвөрийн ангилалд 1 алт, 1 мөнгө, насанд хүрэгчдийн төрөлд 1 хүрэл медаль,

2017 онд Японд болсон Азийн аваргын тэмцээнээс 1 мөнгөн медаль,

2022 онд Японд болсон Азийн аваргаас 1 мөнгө, 1 хүрэл медаль тус тус хүртэж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд

гаргасаар байна.


 
 
 

Comments


Location

 Ulaanbaatar, Mongolia

Email 

Follow

  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram

© 2025 Mongolian Kudo Association.

bottom of page