top of page

2026.04.12 -НД БҮСНИЙ ЗЭРЭГ ОЛГОХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын кудогийн холбооноос зохион байгуулдаг дотоод арга хэмжээнүүдийн нэг болох бүсний зэрэг олгох шалгалт 2026 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн шалгалтад кудогийн спортоор тогтмол хичээллэж буй хүүхэд, залуус болон насанд хүрэгчдээс бүрдсэн 60 гаруй тамирчин оролцож, нийслэл болон орон нутгийн клубүүдээс хүрэлцэн ирж ур чадвараа сорилоо.

Шалгалтын дүнд ягаан, шар, ногоон, бор бүсний зэрэгт тэнцсэн шинэ бүстнүүд төрөн гарлаа. Холбооны зүгээс нийт тамирчдад хандан кудогийн спортын үндсэн философи, ёс зүй, хүмүүжлийг эрхэмлэн сахиж, цаашид улам хичээн, тууштай бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэхийг уриалсан юм.



 
 
 

Comments


Location

 Ulaanbaatar, Mongolia

Email 

Follow

  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram

© 2025 Mongolian Kudo Association.

bottom of page