Дvрэм

  Ялалт нь гар, тохой, євдєг, толгой болон биеийн бусад хэсгээр хvчтэй дайрч цохин <нок-аут>-нд буюу хvнд цохилтонд оруулахыг хэлнэ. Заавал хамгаалах дуулга ємсєх ба бээлий, гутал ємсдєггvй. Комиссын сонгосон гарын хамгаалалт хэрэглэнэ. Гар ороох бинт нь 2 метрээс уртгvй байна. Єрсєлдєєн зєвхєн тэмцээний цаг дуусах тохиолдолд дуусах ба єєр тохиолдолд дуусахгvй. Мэхэнд хязгааралт байдаггvй. Энэ нь vсрэлт, гараар цохих, хєлєєр цохих, боох мэх байхаас гадна эдгээрийн холимог тєрлvvд байж болно.
     Хvнд цохилтыг шvvгч нар амжилттай дайралт гэж vзнэ. Дэвжээн дээр хэвтээ байдал 30 секунд байх ба 3 минутын тэмцээний явцад 30 секундын хоёр удаагийн завсарлагатай байна. Энэ нь нэмэлт цаг, vндсэн цагт хамаарахгvй. Тэмцээний явцад аль нэг єрсєлдєгч нь "Матта" гэж хэлэх буюу алгаараа дэвжээг хоёр удаа цохих эсвэл єрсєлдєгчєє хоёр удаа цохиход тэмцээнийг дуусгавар болгоно. Хэрэв биеийн индекс буюу єндєр жингийн нийлбэрийн зєрvv нь 20-с илvv бол хоёр тамирчин хоёулаа єрсєлдєгчийнхєє пахруу довтолхыг зєвшєєрдєг. Харин зєрvv нь 30-с илvv бол пахруу нударгаар эсвэл дэлгэсэн гараар цохихыг зєвшєєрдєг. Хувийн тэмцээнд ялах юм бол тамирчин бvрт оноо єгдєг. Хэрвээ тамирчин аваргын тєлєє тоглолтонд шалгарч vлдвэл тvvний авсан бvх оноог тоглосон бvх тоглолтын нийлбэрт хуваан аваргын тєлєє тоглолт маргаантай болвол / тэнцвэл/ хэн илvv оноо авсан нь хожно.
Оноо тоолох систем:

  • Цэвэр ялалт / нокаут, иппон 10 секундийн хариу vйлдэлгvй довтолгоон юм. / 5 оноо

  • Вазари / 6 секундын хариу vйлдэлгvй оновчтой довтолгоон / 4 оноо

  • Юко / 4 секундын хариу vйлдэлгvй оновчтой довтолгоон / 3 оноо

  • Кока / хариу vйлдэлгvй цуврал цохилт авч шидэх vйлдэл / 2 оноо

Туслах цэс

Сүүлд нэмэгдсэн форум

Илүү их
Сургалт