Зэрэг дэв

Нэмэгдсэн: 2011/10/18
Үзсэн: 288
  • Эхний бөгөөд зайлшгүй нэг үзүүлэлт нь бэлтгэлд хэр зэрэг хөдөлмөрлөдөгийг үзүүлэх ба энэ үзүүлэлтийг гишvvний үнэмлэх дээр дасгалжуулагч багш өдөр цагаар нь тэмдэглэдэг.
  •    Хоёр дахь чухал үзүүлэлт нь ажлын гүйцэтгэлийн чанараар хэмжигдэнэ. Чанар нь техник шаардсан дасгалын техникуудыг зөв, цэвэр хийж байгаагаар хэмжигдэнэ. Гар болон хөлийн техникийн ажиллагаа, хөдөлгөөний эвсэл гэх мэт...
  •     Гурав дахь үзүүлэлт нь биеийн хөгжлийн түвшин. Дасгал биелүүлэх чанар, хүч, тэсвэрийн үзүүлэлтүүд.
  • Зөв техник, тактик 2 -ийг хослуулан тулааныг ялалт хүртэл үргэлжлүүлэх, өөрөөр хэлбэл кудогийн стратегийг эзэмших нь шалгуурын дөрөв дахь vзvvлэлт болдог.
  •     Өөр тулааны урлагын төрөлд хар бүсний зэрэгтэй тамирчид кудод шинээр элсэн орсон дохиолдолд сенпай (ахлах сурагч ) -ийн 3-4 кю –ээс дээшгvй зэрэгтэй болж болно.

Кудогийн зэрэг дэв

    Зэрэг дэв авах шинэчилэх хугацаа нь ойролцоогоор 3 - 6 сар байдаг. Тиймээс зэрэг тогтоох шалгалт нь жилд 2 удаа болдог. Кудо нь нийт суралцагчын 10, мэргэжлийн 7 зэрэг дэвтэй. Тамирчин өөрийн харгалзах дэвд тохирох бүсийг бvслэх ёстой. Бvх зэрэгийн бүсний өргөн нь адил 4см байдаг бол урт нь тамирчны биеийн хэмжээ болон бvсний нэг vзvvрт байрлах кудогийн эмблемийн хэмжээнээс хамаарна.

 

Туслах цэс

Сүүлд нэмэгдсэн форум

Илүү их
Сургалт