Туслах цэс
Сүүлд нэмэгдсэн форум
- 2011/10/16Аргагүй хамгаалалт гэж юу вэ?
- 2011/09/30Хамгийн шилдэг тулааны урлаг нь?
- 2011/09/28Кудог яаавал сайн сурах вэ?
Азума Такаши семинар зохион байгуулах гэж байна Дэлгэрэнгүй
2011 оны дэлхийн цомын тэмцээний үеээр Дэлгэрэнгүй
Шагнал гардуулах үеээр Дэлгэрэнгүй
Агуа их багшийн намтар Дэлгэрэнгүй
Азума Такаши нь 1949 оны 5-р сарын 22-нд Японд төрсөн, дайхё-сихан, дзюкутё цолтой ба 8 дангийн хар бүстэй. Тэрээр Васэдагийн их сургуулийн философийн факультөдэд дээд боловсрол эзэмшиж 1971 оноос каратэгээр хичээллэн 70-д оны сүүлчээр өөрийн сургуулиа нээжээ.

Сэнсэй Азума бол гарамгай мастер юм. Азума Такаши Миуагигийн Кесеннума хотод төрсөн ба 1969 онд Кесеннумагийн дунд сургуулийг төгссөний дараа Японы өөрийгөө хамгаалах хvчинд нэгдсэн. Тvvнийгээ дуусгасаны дараа 1971 онд Токио дахь Васэдагийн их сургулийн уран зохиолын ангид элсэх үеээрээ мөн Киокушин Каиканы сурагч болжээ.

Сэнсэй Азума 1974 оны бvх Японы Киокушин каратэгийн тэмцээнд 2-р байрыг, 1977 онд болсон бvх Японы Киокушин каратэгийн тэмцээнээс тэргүүн байрыг эзэлсэн. Арван жилийн турш Азума багш тулааны давамгай байдлын хойноос хилийн чанадад аялан явж төрөл бүрийн зодооны урлагуудыг судалсан ба өөрийн өргөн мэдлэгт тулгуурлан 1981 онд Дайдожукуг vндэслэсэн тvvхтэй. Улмаар Сэнсэй Азума салбаруудаа Токио /1983/ болон Осакад /1985/ нээж, ерөнхий штабаа 1986 онд Токиод байгуулсан. Дайдожуку нь Саппоро, Сендай, Осака, Нагойа, Хиросима, Фукуокад байрладаг орон нутгийн штабуудтайтайгаас гадна 80 гаруй салбартай. Тvvнээс гадна хилиийн чанадад Дайдожукугийн 50 гаруй салбар vйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.